«Хөшөөт тогтвортой хөгжил сан» НҮТББ байгуулагдлаа
МоЭнКо ХХК Ховд аймагтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд сангаа үүсгэн байгууллаа.
МоЭнКо ХХК Ховд аймагтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд сангаа үүсгэн байгууллаа.
Гэрээний 7.11, 18.3 дахь заалтад тогтвортой хөгжлийн сан байгуулах асуудлыг тусгасан.
Ховд аймаг болон МоЭнКо ХХК-ийн хооронд 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний 7.11, 18.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор «Хөшөөт тогтвортой хөгжил сан» НҮТББ-ыг МоЭнКо ХХК 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүсгэн байгуулсан.
Сан нь Удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага, Хяналтын зөвлөл гэсэн бүтэцтэй.
Хөшөөт тогтвортой хөгжил сан нь байгаль орчныг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, урлаг соёл, өв уламжлал, спорт, жижиг дунд үйлдвэрлэл, инновац, аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх замаар Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой.
Ховд аймгийн төлөөлөл 5, компанийн төлөөлөл 4
Ховд аймгийн төлөөлөл 2, компанийн төлөөлөл 1
Гүйцэтгэх захирал, нягтлан бодогч
Ховд аймаг болон МоЭнКо ХХК-ийн хооронд байгуулсан 2025–2028 оны Хамтран ажиллах гэрээний 18.1-д заасны дагуу тухайн жилд экспортлосон нүүрсний тонн тутмаас төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийн дүнгийн 20 (хорин) хувийг Сангийн дансанд улирлаар тооцож төвлөрүүлнэ.
Санхүүжилтийг компани тухайн улирал дууссанаас хойш 20 хоногийн дотор Сангийн дансанд шилжүүлнэ.
Эмнэлгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн үзлэг, сургалтаар иргэдийн эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх.
Сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах, хүүхэд залуучуудын тэтгэлэг, сургалтын хөтөлбөр.
Зам, ус хангамж, нийтийн барилга байгууламжийг барьж, засварлан орон нутгийн амьдралын нөхцөлийг сайжруулах.
Бэлчээр, ус, ой модыг хамгаалах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ажил.
Эмзэг бүлгийн иргэд, малчин өрх, залуучуудыг дэмжиж, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх.
Сан нь Ховд аймаг болон МоЭнКо ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний заалтыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Сангийн удирдах болон хяналтын зөвлөлд аймгийн төлөөлөл олонх байх зарчмаар ажиллана.
Сангийн үйл ажиллагаа, санхүү, аудитын тайлангууд олон нийтэд нээлттэй.
Тайлан удахгүй нийтлэгдэнэ.
Тайлан удахгүй нийтлэгдэнэ.
Байгууллага, иргэдийн бүлэг сангийн зорилгод нийцсэн төслийн санал, хүсэлтээ ирүүлэх боломжтой.
Компани, төрийн болон олон улсын байгууллагууд хамтарсан төсөл санаачлан хэрэгжүүлэх боломжтой.
Төслийн гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр сонгон шалгаруулалтад оролцоорой.